Монголын Төмөр замын захирлын албан тушаалаа өгсөн М.Энхсайхан
өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр "Монголын төмөр замын
өнөөгийн байдлыг хөндөн, төмөр замын ирээдүйг хэрхэн залахаас Монголын
эдийн засаг, цаашлаад улс орны хувь заяа хамаарна.

Монголын Төмөр замын захирлын албан тушаалаа өгсөн М.Энхсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр "Монголын төмөр замын өнөөгийн байдлыг хөндөн, төмөр замын ирээдүйг хэрхэн залахаас Монголын эдийн засаг, цаашлаад улс орны хувь заяа хамаарна. Мөн УИХ, Засгийн газрын төвшинд гурван удаа тавьсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн нэг нь ч түүний төслийг няцаагаагүй. Монголын төмөр замыг хөгжүүлэх нэрээр одоогийн байдлаар 40 орчим тэрбум төгрөгийг салхинд хийсгээд байгаа. Энэ байдлыг өөрчлөхгүй үргэлжлүүлбээс энэхүү үргүй зардал 400 сая ам.долларт хүрэх аюултай" гэв. Түүнчлэн мэдээллийнхээ төгсгөлд Х.Баттулга сайдыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа дуулгалаа.
Сэтгэгдэл (11)