МАН-ын залуу гишүүд намаа шинэчлэхийг шаардаж, хэлэлцүүлэг хийлээ. Тэд намынхаа удирдлагуудыг намынхаа бодлогыг шинэчилж, үр дүнтэй ажиллахыг шаардаж байгаагаа юм. УИХ болоод Орон нутгийн сонгуульд МАН ялагдсан гол шалтгаан нь өнгөрсөн хугацаанд МАН ард иргэд, жирийн гишүүддээ хандсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй хэрнээ нам дотроо л үйл ажиллагаа явуулсан нь ийм үр дүнд хүргэсэн гэж үзэж байгаа юм байна. Мөн МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшинг хууль бус дарга хэмээн үзэж намынхаа 27 дугаар их хурлыг ойрын хугацаанд яаралтай зарлан хуралдуулж, намын дүрмийн дагуу даргаа сонгох хэрэгтэйг тэд шаардаж байгаа аж. Тэрчлэн орон нутгийн сонгуулиар олонхи болчихоод байгаа газарт АН-аас Засаг дарга томилж байгааг намын удирдлагуудын ажил муу байгааг шүүмжилж байсан юм.


















































Сэтгэгдэл (5)