
УИХ-ын дарга З.Энхболд төрийн байгууллагуудыг оюуны өмчийн эрх нь хамгаалагдсан програм хангамж хэрэглэхийг уриалсан билээ. Тэгвэл Улсын Их Хурлын даргын ивээл дор "Нээлттэй эхийн программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг 1 дүгээр сарын 21-ний даваа гаригт Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Хэлэлцүүлгийн үеэр "Монгол Улсад нээлттэй эхийг хөгжүүлсэн туршлагууд", "Нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлсэн бусад орнуудын туршлага", "Нээлттэй эхийн стандарт", " Улсын Их Хурал, түүний Тамгын газарт нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлэх арга зам, шийдэл", "Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь" зэрэг сэдэвтэй илтгэлүүд тавих аж.
Оролцохыг хүссэн нээлттэй эхийн програм хангамж хөгжүүлэгч, судлаач, шинжээчид Монголын залуу программистуудын холбоо, Линукс хэрэглэгчдийн бүлгэмээр дамжуулан бүртгүүлэх юм байна.