
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс Цагаан сарын баярыг ургийн баяр болгон тэмдэглэхийг уриалаад байгаа билээ. Тэгвэл тэд өнөөдөр хүүхэд, залуучуудыг тамхинаас татгалзахыг уриалж хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 13.00 цагт Төрийн ордны "Г" танхимд “Тамхинаас татгалзсан өсвөр үе" сэдвээр болно. Энэ үеэр мөн эмэгтэй гишүүд Монголын сурагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Сэтгэгдэл (2)