Монголд Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өнөөдөр энэ түүхэн ойг хэрхэн тэмдэглэх талаар мэдээлэл өгөхөөр Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын сэтгүүл зүйн академи хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хурал 11,00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд болно. Энэхүү түүхэн ойн нэрэмжит Монголын сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг МСЭ, "Мөнгөн цагариг" клуб хамтран 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн 2013 оны 02-р сарын 02,03-ны өдрүүдэд болох бөгөөд телевиз, сонин, сайт, радиогийн сэтгүүлч, сурвалжлагч, албан хаагчид оролцоно. Мөн шатар, ширээний теннис, дардс гэсэн гурван төрлийн тэмцээн явагдах аж.

















































