

Энэхүү наноматериалыг нь хамгийн сайн алмаазын зүсэгчид ч зүсч чадаахгүй, харин аливаа материалыг зүсэхэд хэрэглэх боломжтой хэмээн сайт бичжээ.
Хятадын физикч эмэгтэй Тянь Юнцзяний удирдсан эрдэмтдийн бүлэг шинээр эльбор хэмээх наноматериалыг амжилттай гарган авчээ. Үүний дараа эрдэмтэд түүний бат бэхийг туршжээ. Гэтэл энэхүү материалын хэвийг алдагуулахад 180 гигапаскалиас дээш хэмжээний даралт өгөх шаардлагатай болжээ. Тэгвэл синтетик алмаазын хувьд 100 гигапаскаль даралтад хэвээ алддаг байна.
Тянь Юнцзяний ярьснаар, эльбор нь алмаазаас хямд бөгөөд Цельсийн 1.3 мянган температур хүртэл муудах онцын өөрчлөлтгүй шинжээ барих боломжтой аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)