

Ардын урлаг, Монголын өв уламжлалын нэрийн хуудас болсон чуулгын уран бүтээлчдийг Ардын жүжигчин Ц.Батчулуун удирдан ажиллаж байна.
Мөн уран сайхны удирдаачаар Д.Түвшинсайхан ажиллах юм. Ардын дууны гайхамшгийг мэдрүүлэх тоглолтыг өмнө нь хоёр ч удаа зохион байгуулж байсан. Тус тоглолтоор “Гандий мод”, “Жаахан шарга”, “Гандий мод” зэрэг олон сайхан дууг эгшиглүүлж, үзэгч олны сонорыг мялаах ажээ.
Д.Идэр