
Алдарт эхийн одонтой болон энэ жил шинээр одон авах эхчүүдийг бүртгэж
эхэлжээ. Одонтой эхчүүд “Эхийн алдар” одонгийн болон иргэний үнэмлэхийн
нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдлийг
дүүргийнхээ халамж, үйлчилгээний байгууллага, эсвэл сумынхаа нийгмийн
ажилтанд өгч бүртгүүлэх ёстой аж.

Алдарт эхийн одонтой болон энэ жил шинээр одон авах эхчүүдийг бүртгэж эхэлжээ. Одонтой эхчүүд “Эхийн алдар” одонгийн болон иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдлийг дүүргийнхээ халамж, үйлчилгээний байгууллага, эсвэл сумынхаа нийгмийн ажилтанд өгч бүртгүүлэх ёстой аж.
Учир нь Төрөөс зургаан хүүхэд төрүүлсэн эхийг “Эхийн алдар” I, дөрвөн хүүхэд төрүүлсэн бол II зэргийн одонгоор шагнадаг болсон. Үүнтэй холбоотой Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг 2010 онд баталж, жилдээ нэг удаа нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгодог болсон билээ.