МАХН-ын дарга Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүл хэмээн 41 ээж өлсгөлөн зарлаад буй. Тэдний долоо нь энэ сарын 9-нөөс эхлэн өлсгөлөн зарласан. Харин дөрөв нь 13-наас, үлдсэн ээжүүд нь уржигдраас нэмэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар энэ сарын 9-нөөс буюу есөн хоногийн турш өлсгөлөн зарласан долоон ээжийн биеийн байдал эрс муудан, хоёр нь ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Ухаан алдсан хоёр ээж 55-65 настай байжээ. Уг нь 60-аас дээш насны ээжүүдийг өлсгөлөн зарлуулахгүй гэсэн боловч тэд өөрсдийн дураар ийнхүү өлсгөлөн зарлаад байсан билээ. Тэдний биеийн байдлын талаар эргэн мэдээлэх болно. Б.Чимэг


















































Сэтгэгдэл (36)