"UBS” телевизээс сүүлийн таван жил зохион байгуулж буй “Universe-Best
songs” реалити шоуны энэ оны улирлын тэмцээний бүртгэл эхэлжээ. Энэ
удаагийн тэмцээний шүүгчээр УГЗ, “Пентатоник” академийн ерөнхийлөгч
Б.Долгион, ОХУ-ын “Народный артист” уралдааны гран-при шагналт, Буриад
улсын гавьяат жүжигчин Б.Амархүү болон “Про саундс” студийн продюссер
Рагу Раман нар дахин ажиллахаар болжээ.
"UBS” телевизээс сүүлийн таван жил зохион байгуулж буй “Universe-Best songs” реалити шоуны энэ оны улирлын тэмцээний бүртгэл эхэлжээ. Энэ удаагийн тэмцээний шүүгчээр УГЗ, “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгион, ОХУ-ын “Народный артист” уралдааны гран-при шагналт, Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүү болон “Про саундс” студийн продюссер Рагу Раман нар дахин ажиллахаар болжээ.“Universe-Best songs-2013” реалити шоуны бүртгэл энэ сарын 25-ныг хүртэл UBS сувгийн байранд явагдана. Харин энэ сарын 30-наас нэгдүгээр шатны шалгаруулалт эхлэх юм байна. Энэхүү тэмцээнд түрүүлсэн оролцогч хоёр сая төгрөг, БНСУ-ын “Дүүвөн” техникийн их сургуульд зургаан сарын хугацаанд суралцах эрх, мэргэжлийн студид клип бүтээлгэх эрхээр шагнуулах аж.
Д.Ундрах 24tsag.mn


















































Сэтгэгдэл (1)