МАХН-ын дарга Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүл хэмээн 41 ээж нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Тэднээс хоёрынх нь биеийн байдал муудаж, дөнгөж сая эмнэлэгт хүргэгдсэн юм. Харин зарим хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярын ээж Р.Бүдханд өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл цацагдлаа.Энэ талаар МАХН-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Н.Энхбаяр даргын ээж Р.Бүдханд гуай намын байранд цөөхөн ирдэг. Ойрд намын байраар ирээгүй удаж байна. Даргын ээж өлсгөлөн зарласан гэх мэдээлэл ташаа” гэлээ.
Юутай ч Н.Энхбаярын ээж Р.Бүдханд өлсгөлөн зарлаагүй юм байна. Харин 94 настай эмээ өлсгөлөн зарлана гэх мэдээлэл тараад байгаа билээ. Гэвч 60-аас дээш насныхныг өлсгөлөн хамруулахыг зөвшөөрөхгүй байгаа юм.
Б.Золбоо


















































Сэтгэгдэл (3)