Энэ сарын 15-нд Дорнод аймгийн иргэн 55 настай М.Баярцогт ор сураггүй алга болсон. Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн нь эрэн сурвалжилсаны эцэст машиныг маргааш өглөө нь Улаанчулуутын хогийн цэг дээр бүрэн шатсан байхад нь олсон билээ. Шинжээчид машиныг дэлбэрээгүй, дотроос нь зориудаар шатаасан байна гэх дүгнэлт гаргасан юм.
Одоогоор түүнийг ар гэрийнхэн болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хайж, Улаанчулуутын хогийн цэгт самналт хийж байгаа юм байна.
М.Баярцогтын том хүү Б.Нямдорж “Манай аав энэ сарын 15-ны 21.00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон. Гарахдаа 300 мянган төгрөгтэй явсан. Аавыгаа эсэн мэнд олдоосой гэж итгэж, найдаж байна. Барьцаалсан хүмүүст хэлэхэд “Хэдэн төгрөгөөр ч хамаагүй аавыгаа аврахад бэлэн байна. Амьд мэнд суллаж явуулахыг хүсч байна” гэлээ.

Б.Золбоо
Сэтгэгдэл (1)