
НИТХ-ын дарга Д.Баттулгын захирамжаар НИТХ-ын хороод холбогдох алба хэлтэстэй танилцаж байгаа. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаатай НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид танилцав. Танилцах хуралд НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, тэргүүлэгч Д.Батбаяр, Ц.Энхцэнгэл, Д.Энхболд, төлөөлөгч Л.Шагдаррагчаа, р.Дагва, Б.Саранчимэг, Г.Ганбаяр, Б.Төмөрчулуун, Ц.Алтанцэцэг, ш.Одгэрэл нар оролцлоо. Хурлын эхэнд Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар ажлаа танилцууллаа.