
Монголын нууц товчоогоор Бичиг соёл төвийн уран бүтээлчид сүүлийн хоёр
жилийн хугацаанд Тамгат, Их Монгол, Түүхэн цаг, Хүлэг баатарууд, Шүтээн,
Тэнгэрийн Хас нэрт монголын нууц товчоог бүхэлд нь багтаасан зургаан
бүтээл туурвижээ.

Монголын нууц товчоогоор Бичиг соёл төвийн уран бүтээлчид сүүлийн хоёр жилийн хугацаанд Тамгат, Их Монгол, Түүхэн цаг, Хүлэг баатарууд, Шүтээн, Тэнгэрийн Хас нэрт монголын нууц товчоог бүхэлд нь багтаасан зургаан бүтээл туурвижээ. Бүтээл тус бүр өөрийн онцлогтой 5-6мм зайнд, монгол бичгийн хичээнгүй тигээр 140*360см хэмжээтэй 4 бүтээл, 140*480см хэмжээтэй 2 бүтээл туурвисан байна. Өмнө нь монголын нууц товчооны ийм хэмжээний бүтээлийн үзэсгэлэн гарч байгаагүй юм. Эдгээр бүтээлүүдээс гадна бэхэн зураг, каллиграфийн бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнд толилуулах аж. Ингээд өнөөдрөөс 25-ныг хүртэл буюу өнөөдөр 17:00 цагаас “Уран зургийн галерей”-д тавигдах юм.
Д.Ундрах /24tsag.mn/