зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч малчдад туслахыг уриаллаа

2013-1-18
0
ЖИРГЭХ
Зудын үед малчдаа яаж дэмжих бодлого, төлөвлөгөө бэлэн, ойлгомжтой байх ёстой.
ерөнхийлөгч малчдадЗудын үед малчдаа яаж дэмжих бодлого, төлөвлөгөө бэлэн, ойлгомжтой байх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, дэд сайд Ц.Туваан, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нарыг өнөөдөр хүлээн авч уулзан өвөлжилтийн байдал, цас, зудын асуудлаар мэдээлэл сонслоо.
Шадар сайд Д.Тэрбишдагвын танилцуулснаар одоогийн байдлаар 18 аймгийн 91 суманд өвөлжилт хүндэрчээ. Ялангуяа Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор аймагт байдал илүү хүнд байгаа ажээ. Нутгийн нь 70-аас илүү хувь нь цасан бүрхүүлтэй, тэр нь хунгарлалгүй хатуурсан, 20 см-ээс илүү зузаан цастай аймаг, сумдыг байдал хүндэрсэн хэмээн үзэж байгаагаа тэд хэллээ. Ирэх хоёрдугаар сар ч хүйтэн, цас ихтэй байх төлөвтэй байгаа бөгөөд сарын дунд үеэс дулаарах шинжтэй юм байна. 2011-2012 оны өвөл харьцангуй гайгүй байсан тул нөөц өвс үлдсэн. Түүнээс 5,6 мянган тонн өвсийг малчдад буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэжээ. Мөн 11 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулахаар болсон байна. Гамшгийн үед нисдэг тэрэг хэрэглэдэг. Улаанбаатараас нисдэг тэрэг дуудахад цаг алддаг учир Зэвсэгт хүчний Жанжин штабтай ярилцан Хөвсгөл, Ховд, Дорнод аймагт нисдэг тэрэг бэлэн байлгахаар ярилцжээ.
 
Өвөлжилт хүндэрсний улмаас улсын хэмжээнд өнгөрсөн жилийн эцсээр тоолуулсан 40,4 сая толгой малаас 32700 нь буюу нийт мал сүргийн 0,8 хувь нь хорогдоод байгаа аж.
 
Тэдний мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бид мал хэдийд хорогддогийг сайн мэднэ шүү дээ. Билчээрт гарах боломжгүй болоод 3, бүр цаашлаад 7 хоноход л хорогдож эхэлдэг. Одоо өвс тэжээлгүй байгаа малын хорогдол улам ихсэнэ. Арай боломжтой нь малаа аваад отор нүүдэл гээд явчихсан байгаа. Ард нь гэрээ сахиад үлдсэн чадал тэнхээ муухан хүмүүс хоол хүнсгүй болох, өвчин зовлон гээд асуудлууд тулгардаг. Монголчууд бид зудтай олон удаа тулгарсан хүмүүс. Тиймээс зудын үед хэрхэн ажиллах талаар байнгын бэлэн төлөвлөгөөтэй болмоор байна.
 
Одоо хавар гэж хүнд улирал бий. Мал төллөнө. Хаврын цас, хавсраганаас гадна нялх ногоо цухуймагц үнэрлээд л муудсан мал үхдэг. Тэгэхээр хорогдол зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ гэсэн үг. Нөхцөл байдлыг бид сайн ойлгож байгаа.
 
Өнөөдөр та бүхний мэдээллийг сонсоод “Малчин түмэндээ туслах ажил өрнүүлээч ээ” гэж нийт хүмүүстээ уриалъя гэж бодлоо. Зуд турхны хүнд үед бид туслах ажлыг орон даяар ингэж өрнүүлдэг шүү дээ.
 
Нийт иргэд ээ! Хүн бүр, аж ахуйн нэгж бүр, байгууллага бүр малчиддаа туслах үйл ажиллагааг өрнүүлцгээе!
 
Зарим хүн “Малаа хувьдаа өмчлөөд авчихсан хүмүүст туслах хэрэггүй. Малчид бол хувийн өмчөө л харж байгаа хүмүүс. Тэгээд ч хотын бидэнд тусалдаг билүү” гэх мэт ярих нь бий. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Цас зуд хүндрээд ирэхээрээ тухайн айлын боломж чадавхаас давдаг. Тэр битгий хэл тухайн сум, аймгийн хүчин чадлаас давдаг шүү дээ. Улс хүртэл сандардаг үе бий. Ийм нөхцөлд бид малчиддаа туслахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр энэ хүнд үед нь монголчууд бид нэг нэгэндээ туслан сэтгэлийн дэм үзүүлэх хэрэгтэй.
 
Малчин хүний амьдрал бол Монголчуудын маань амьдралын мөн чанарыг хадгалж явдаг суурь хэв маяг юм шүү гэдгийг бодох хэрэгтэй. Тэдэнд туслах төр засаг нь байна, ард иргэд нь байна, нутгийн зөвлөл нь байна, аж ахуйн нэгжүүд байна гэдгийг заавал мэдрүүлж, харуулж байх учиртай.
 
Нэг уулын хоёр аманд байгаа хоёр айлын амьдрал, байдал өөр өөр байдгийг бид харж л байсан. Нэг нь хотоо харлуулчихсан, нөгөө нь ганц ч малын хорогдолгүй, өвлийн бэлтгэлээ сайн хангачихсан халуу дүүгээд сууж байдаг. Ийм сайн айлын үлгэр жишээг үзүүлэх, сурталчлах хэрэгтэй. Малаа зуднаас аваад гарч байгаа тэр арга бол олон жилийн явцад төлөвшсөн байдаг. Өнөөгийн малчдын дунд сумын төвөөс, суурингаас мал маллахаар хөдөө гарсан туршлагагүй хүмүүс олон байгаа. Тэдэнд тэр туршлагыг үзүүлэх, харуулах хэрэгтэй байдаг юм билээ.
 
Өөр нэг зүйлийг онцолж хэлэхэд Онцгой байдлын газар, Улаан загалмайн нийгэмлэг, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүн малчдад тусалъя гээд ирэхэд хаяг, утас, данс тодорхой байх хэрэгтэй. Дээр нь тусламжийн бараа сум төв ороод замхардаг. Тусламж малчны хотонд л очих ёстой. Өөрөөр хэлбэл нэртэй, хаягтай малчны хотонд хүрэх учиртай. Хамгийн сайн тусламж бол мөнгө. Түүгээр малчдад нэн чухал шаардлагатай зүйлийг авч өгөхөд зохистой байдаг.
 
Дараагийн нэг асуудал бол зудын үр дагаврыг арилгах. Малын сэг зэмийг булах, малгүй болсон айлуудыг малжуулах ажил байна. Малгүй болсон айлууд Улаанбаатар луугаа л нүүж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр малгүй болсон тэр айл өрхүүдээ яаж дэмжих бодлого, төлөвлөгөө нь хүмүүст ойлгомжтой, бэлэн байх ёстой.
 
Шадар сайд Д.Тэрбишдагва, сайд Х.Баттулга, бусад улс хөдөө явах гэж байгаа юм байна. Газар дээр нь асуудлыг шийдээд, боломжгүйг нь эргэж ирээд Засгийн газрын хуралдаанаараа яриад зохицуулж өгөх хэрэгтэй. УИХ-д ч гэсэн мэдээлэл хийж, бүгдээрээ нэгдмэл ойлголттой болох нь зөв. Өнөөдөр энд ярьж байгаа нь ч нэгдмэл ойлголттой болоход чиглэж байна. Туслах хэмжээнд хүрсэн нь харагдаж байна. Манай улсын бараг гурван сум тутмын нэг нь хүндэрсэн байна шүү дээ” гэв.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • (182.160.13.38)
    сонгууль дөхжээ.
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • (122.201.18.189)
    bid mongoor demjij baigaa , airag tsagaa 3-10 000,mahiig 7-10 000 avch bna
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • HOTIIN IRGEN (122.201.18.140)
    Mah ulam ih uned orood baina. getel bid tedend tuslaad baih shaardlaga baigaa yumuu. ted bidniig yarar boddog bish. bid tednii sanaandaa orson undur uneer mahaa avch iddeg. albatai yumshig tegeed uvul bolgon ingeh yum. uurusduu yumaa sain beldeed hunii gar haralgui amidar. HODOONIIHOON.
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    11 цаг 53 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    13 цаг 4 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    13 цаг 38 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    13 цаг 45 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    14 цаг 13 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 52 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    15 цаг 6 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    15 цаг 23 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    16 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 1 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    17 цаг 6 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    17 цаг 22 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    17 цаг 34 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    17 цаг 35 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    18 цаг 34 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    18 цаг 48 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    20 цаг 23 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    20 цаг 29 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК