МАХН-ын дарга Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүл хэмээн ээжүүд нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Тэднээс хоёрынх нь биеийн байдал муудаж, өнөөдөр эмнэлэгт хүргэгдсэн юм. Тиймээс МАХН-аас мэдээлэл хийж, тус ээжүүдийг мөнгө аваагүй, байр аваагүй хэвлэлээр гүтгэж байна хэмээн мэдэгдсэн билээ. Харин ээжүүд өөрсдийг нь мөнгөөр өлсгөлөн зарлаж байгаа гэсэнд бухимдан өлсгөлөнгөө Сүхбаатарын талбайд очиж үргэлжлүүлнэ гэлээ. Гэвч тэдний биеийн байдал муу байгаа учраас МАХН-ынхан гаргахгүй байгаа юм байна. Юутай ч энэ хүйтэнд гудамжид өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ хэмээн МАХН-ын байранд замбараагүй байдал үүсээд байгаа аж. Б.Чимэг


















































Сэтгэгдэл (12)