Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу нэгдүгээр сарын 19-ний бямба гаригт болно. Энэ хурлаар нийслэлийн утаа, агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. Засгийн газрын хуралдаан 10 цагаас эхлэх бөгөөд хэвлэлийнхэнд нээлттэй болж, телевизээр шууд дамжуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

















































