АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн худалдаанд илүү хатуу
хяналт тавих багц арга хэмжээг нийт олонд зарлан мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн худалдаанд илүү хатуу хяналт тавих багц арга хэмжээг нийт олонд зарлан мэдээлжээ. Тэрбээр Цагаан ордонд үг энэ талаар үг хэлэхдээ “Эдгээр алхмууд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ба хүмүүсийг олноор хөнөөх, хүч хэрэглэх ажиллагаанаас сэрэмжлэх ёстой. Тухайлбал одоо сургуулиудыг хамгаалах хүч нэмэгдүүлж, холбооны тусгай газрууд зэвсэг авахыг оролдож байгаа хожмын аюултай хүмүүсийн тухай мэдээлэл солилцоог өргөжүүлнэ” хэмээн цохон тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч Конгресст хандан олон цэнэгт винтовын худалдааг хориглож, зэвсэг худалдагчдыг бүх худалдан авагчийн тухай мэдээ баримтыг шалгах үүрэгтэй болгохыг уриалжээ.
Д.Идэр

















































