Өнгөрсөн онд Япон улсад сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаагаа амиа
егүүтгэгдсийн тоо 30 мянгаас илүү гараагүй талаар “BBC” мэдээллээ.
Өнгөрсөн онд Япон улсад сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаагаа амиа егүүтгэгдсийн тоо 30 мянгаас илүү гараагүй талаар “BBC” мэдээллээ. Тус улсад өнгөрсөн онд 27766 хүн амиа егүүтгэжээ. Энэхүү үзүүлэлтийг 2011 оныхтой харьцуулабал, 9.4 хувиар буурсан аж.
Өнгөрсөн жил амиа егүүтгэгчдийн гуравны хоёр нь эрчүүд байжээ. Тэдний олонхи нь /18%/ 60 –аас дээш насны хүмүүс байсан байна. Япончуудын амиа егүүтгэхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан нь эрүүл мэнд, дараа нь санхүүгийн болон гэр бүлийн асуудлууд болдог байна.
2009 он хүртэл Япон улс Азийн орнуудын дунд амиа хорлогсдынхоо тоогоор тэргүүлж байсан бол одоо Өмнөд-Солонгосын дараа орох болжээ.
Д.Идэр


















































Сэтгэгдэл (1)