
Уг ёслолд япон хэлтэй, Японы соёл, заншлыг сонирхож судалдаг Австрали, Саудын Арави, Мексик, Монгол, Словакийн Элчин сайд нарыг урьж оролцуулсан байна. Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар энэхүү ёслолд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд хоёр шүлэг илгээжээ.
Шүлгийн сэдвийг Эзэн хаан оны эхэнд зарлаж, тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс шүлгээ Хааны ордны шүүгчдийн бүлэгт ирүүлж дүгнүүлдэг, шалгарсан шүлгүүдийг Эзэн хаан, хатан, хунтайж, ханхүү, гүнж нар, Парламент, Засгийн газрын гишүүдийн өмнө тусгайлан танилцуулах ёслол дээр уншдаг уламжлалтай аж.
Энэ жилийн уралдаанд 18 мянган хүн шүлгээ ирүүлснээс 18 шүлэгчийн бүтээлийг шалгаруулсан байна. Тэдний 12 нь сонирхогч, 6 нь мэргэжлийн яруу найрагч байсан бөгөөд хамгийн ахмад оролцогч 87 настай нэрт шүлэгч байсан бол хамгийн залуу нь 11 настай бага сургуулийн сурагч байв.
Сэтгэгдэл (2)