
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 21-26 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, говийн бүсийн баруун хэсгээр 0-5 градус, говийн бүсийн зүүн хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.