
Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит 41-р хурал Төрийн ордонд болох гэж байна. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал нь 200 гаруй гишүүнтэй бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны 7-р сарын 22-ны өдөр хуралдсан. Тус хурлаар шинэ Засгийн газрын асуудал болон АН-ын нарийн бичгийн дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байсан юм. Энэ удаагийн хурлаар орон нутгаас ирсэн ҮЗХ-ны төлөөлөгчид цаг үеийн асуудал хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ.
ҮЗХ-ны хурал Төрийн ордонд 15 цагт эхлэх юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)