
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд коксжсон нүүрсний үйлдвэр барих нь үр дүнтэй гэж үзэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. "ТЭЦ-2"-ыг жилд 210 мянган коксжсон нүүрс гаргах үйлдвэр болгох төсөл хэрэгжээд удаж байна. Гэсэн ч өнөөг хүртэл энэ үйлдвэр ашиглалтанд ороогүй байгаа. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын сайд нараас асуулаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг "ТЭЦ-2"-ын асуудал дээр ажлын хэсэг гарч ажиллаад урьдчилсан дүгнэлтээ гаргасан. Үйлдвэрлэлд нэвтрээгүй технологи туршсан гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс үүнийг үргэлжлүүлэх үү, эсэвэл бүр зосгоох уу гэдэг асуудал тулгараад байна. Үргэлжлүүллээ гэхэд гаргаж байгаа бүтээгдэхүүн нь шаардлага хангахгүй. Тиймээс дахин Засгийн газрын хуралдаанаар оруулна" гэв. Харин шадар сайд Д.Тэрбишдагва "Хэрэв коксжсон нүүрсний үйлдвэр байгуулсан бол агаарын бохирдол буурч, олон хүн эрүүл мэндээр хохирохгүй байсан. Хэн үүний хариуцлагыг хүлээх вэ? гэж асуулаа. Үүнд "Төсвийн мөнгийг идэж, уусан асуудал
байхгүй. Гэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудал баримттайгаа байгаа" гэлээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)