Өчигдөр Хятадын Ханзоу хотод байдаг Lingyin хийд үнэгүй будаа тараасан нь иргэдийн дунд үймээн үүсгэжээ. Хятадууд билгийн тооллын сүүл сарын шинийн наймны өдөр Лаба буюу шинэ ургацын баярыг тэмдэглэдэг байна. Энэ үеэр тараасан үнэгүй будааг авах гэсэн хүмүүс дугаар дайрч, цагдаагийнхан хамгаалалтанд гарахад хүрчээ. Азаар үймээний үеэр хүн гэмтээгүй байна. Энэ баяр нь эрт дээр үеэс уламжлалтай бөгөөд буддын шашинтай олон орон тэмдэглэдэг аж.



Т.Гэрэл
Сэтгэгдэл (5)