Уг наадмын эцсийн шалгаруулалтыг “Болор цом-30” наадамтай хамтатган зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулсан байна.
Учир нь энэ жил “Болор цом” наадмын тэгш тохиож байгаа учраас зохион байгуулалтын цаг үе нь хоёр том наадмыг нэг дор зохион байгуулах боломжгүй байсан гэж албаныхан тайлбарлаж мэдэгдэл хийж байсан. МЗЭ “Алтан өд” наадмыг 2001 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмыг энэ сарын сүүлээр хийхээр товлосон гэнэ.
Албаны хүний хэлсэнээр уг наадмыг энэ сарын хорьд гаргаад зохион явуулахаар болсон байна. Энэ удаагийн “Алтан өд” наадамд дээрх найман төрөлд давхардсан тоогоор 76 уран бүтээлч өөрийн бүтээлээ өгчээ. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадмыг МЗЭ зохион байгуулж, утга зохиолыг дэмжин “Монос” групп, TV5, “Эх орон” телевизүүд хамтран ажиллахаар болжээ.