
Тус тэмцээнд 2012 оны 9 сард Канад улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүн байр эзэлсэн Япон, Хятад, АНУ, Канад, Казакстан, Беларусь, Энэтхэг зэрэг дэлхийн шилдэг 8 багийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Лондонгийн олимпид амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид ч оролцох ажээ.
Харин өчигдөр чөлөөт бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны гишүүдийн уулзалт болсон бөгөөд зохион байгуулах хорооны даргаар сайд Ц.Оюунгэрэл, нарийн бичгийн даргаар Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч О.Баянмөнх, орлогч даргаар Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж нар томилогджээ.