Монголын урлагийн тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр гялтганаж яваа бүсгүй бол жүжигчин О.Долгор билээ. Түүний нөхөр ч бас урлагийн хүн. "Өдөр өдрийн нар" олон ангит киноны мэс заслын эмч залуугийн дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Чинзориг бол түүний хань. Жүжигчин О.Долгор хайрт ханийнхаа тухай “Бид хоёр хайр сэтгэлийнхээ төлөө олон зүйлийг золиосолж биенээ олсон” гэж хэвлэд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Телевизийн нэвтрүүлэг, янз бүрийн арга хэмжээнд байнга хамт оролцох болсон залуу хос өчигдөр "Ану хатан" киноны нээлтэд ирсэн юм. Учир нь жүжигчин О.Долгор тус кинонд Ану хатны сайн найз Мандарваагийн дүрд тогложээ. Киноны нээлтэд О.Долгор сул загвартай урт ягаан даашинзаар гоёж ирсэн юм. Тэр хэдийгээр сул загвартай даашинз өмсөж ирсэн ч түүнийг хөл хүнд гэдгийг хүмүүс анзаараад авсан. Удахгүй бүл нэмэх гэж байгаа залуу гэр бүлдээ аз жаргал хүсье.






















































Сэтгэгдэл (9)