Украйнын ерөнхий сайд асан Юлия Тимошинко албан тушаалаа урвуулан ашигласан, улс орондоо ашиггүй гэрээ хийсэн хэргээр долоон жилийн хорих ял авсан билээ. Тэрбээр энэ хэргийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж эсэргүүцэн өлсгөлөн зарласан. Тэгвэл Украйнын шүүхээс түүнийг дахин өөр хэрэгт буруутгажээ. Юлия Тимошинког 16 жилийн өмнө буюу 1996 онд нэртэй улс төрч, бизнесмэн Yevhen Shcherban-ы амь насыг хөнөөхөд оролцсон, тур тусмаа аллагыг захиалсан гэж үзсэн тухай тус улсын Ерөнхий прокурор Виктор Пшонка өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Yevhen Shcherban-ыг онгоцноос бууж байхад нь гэмт этгээд буудаж, хөнөөсөн юм.Тэрбээр "Бид Юлиа Тимошинко нь ерөнхий сайд асан Пауло Лазаренкогийн хамтаар аллагын захиалсан гэдгийг нотлох баримт олсон" гэжээ. Мөн аллагыг 2,8 сая доллараар захиалсан гэдгийг дурдсан байна. Пауло Лазеренко нь аллага болсон 1996-1997 онд Украйнын ерөнхий сайдаар ажиллаж байсан ч 2006 онд мөнгө угаасан хэргээр хорих ял авсан аж.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард мөрдөгчид хохирогчийн хүүгээс шинэ нотлох баримт олж авсан байна. Амиа алдсан Yevhen Shcherban-ы хүү Руслан халдлага болох үеэр 19 настай байсан бөгөөд машины ард нуугдаж амьд үлдэж чаджээ.
Т.Гэрэл


















































Сэтгэгдэл (2)