Монголын түүхэн уран сайхны “Ану хатан” кино өчигдөрхөн нээлтээ хийсэн билээ. Бүх талаар шинэлэг байж зоригтой хөдөлж чадсан тус кино анхнаасаа л олны сонирхлыг татаж, хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд байсан. Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд монголын салбар салбарын алдартнууд хүрэлцэн ирсэн юм. Тэдний дунд “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Аз жаргал the bad boy”,"Бурхан өршөөг" зэрэг хэд хэдэн бүтээлийг найруулсан З.Батболд байлаа. Найруулагч З.Батболд “Ану хатан” киног үзээд ямар үнэлэлт, дүгнэлттэй гарч ирснийг нь сонирхлоо. Гоё кино. Бодох л хэрэгтэй. Ер нь гоё кино. Сэтгэл их гаргасан байна. Бас хөрөнгө их зарсан байна. Үнэхээр их хүчээр ажиллажээ. Ер нь кино урлагт ингэж хүчээр ажиллах ёстой. Дандаа шоовдорлогдсон хүүхэд шиг байгаад байхаар кино урлаг хөгжихгүй байна. Ингэж л зоригтой орох ёстой юм. Хүмүүс “Ану хатан”-г үзээд янз бүрээр л хэлэх байх. Гэхдээ ажиллаж байна гэдэг бол сайн, муу хоёр талыг заавал дагуулна шүү дээ.
Мэргэжлийн найруулагчийн хувьд та ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ? Мэргэжлийнхээ юмыг мэргэжлийн хүмүүсийнхээ дунд ярья. Уншигчидтай мэргэжлийн зүйл яриад яах вэ.
Т.Хулан


















































Сэтгэгдэл (39)