Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 41 дүгээр хурал Төрийн ордонд эхэллээ. Хурлын эхэнд АН-ын дарга, Ерөнхий сайд хурлын төлөөлөгчидөд 2012 оны УИХ болон орон нутгийнс сонгуулийн тайланг илтгэж байна. Энэ хурлаар АН-ын ерөнхий нарын бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийг батламжлахаар төлөвлөөд байгаа аж. Өнөөдөр 15 цагт товлосон ч хугацаанаасаа хоцорч эхэлсэн хурал өнөөдөр сунжрах төлөвтэй байна. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал нь 200 гаруй гишүүнтэй бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны 7-р сарын 22-ны өдөр хуралдсан. Тус хурлаар шинэ Засгийн газрын асуудал болон АН-ын нарийн бичгийн дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байсан юм.
Т.Гэрэл


















































Сэтгэгдэл (1)