

Энэхүү шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан байна. Ийнхүү шинэчлэгдсэн журам ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх юм байна.
Өмнө мөрдөж ирсэн журмаар ахмад настан өөрийн сонгосон газарт амарч сувилуулах бөгөөд амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа Нийгмийн халамжийн сангаас олгодог байсан нь багагүй хүндрэл учруулдаг байсан аж.
Шинэ журмаар амралт, сувиллын газрууд ор хоногийн үнээ дур мэдэн нэмэгдүүлэн тогтоож, улмаар орлого багатай ахмадуудын амрах боломжийг хязгаарласан байна. Энэ нь Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлт болон ахмадын өөрөө төлөх хэмжээ, амарч, сувилуулах хугацааны хязгаарыг тогтоож өгөх шаардлага үүсгэжээ. Түүнчлэн, ахмадууд дурын амралт, сувиллын газарт амарсан гэх нэхэмжлэл авчран үнийн 50 хувийг нэхэмжилдэг болсноос үүдэн Нийгмийн халамжийн сангаас үнийн хөнгөлөлтөд зарцуулах хөрөнгийн хэмжээ хяналтгүйгээр огцом нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл (3)