
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXII хороонд ноцтой осол гарч, хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXII хороонд ноцтой осол гарч, хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хорооны Зүүн алтан Өлгийн хоёрдугаар гудамжны 3... тоотод 50-39 УБД улсын дугаартай “Эксел” маркийн машин засаж байх явцад домкрат нурж 33 настай эрэгтэй Н нүүр цээжин хэсгээрээ дарагдан нас барсан байна.
Уг ослын мэдээллийн мөрөөр НОБГ-ын Шуурхай бүлэг 105-ын тасаг ажиллаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)