

Нэгдсэн улсын 44 дэх Ерөнхийлөгч Барак Хусейн Обамагийн тангараг өргөх ёслол энэ сарын 21-нд Вашингтон хотноо болох юм. Уламжлал ёсоор Барак Обама Библийн судар дээр гараа тавин тангараг өргөнө. Үндсэн хуульд заагдаагүй ч нэгэнт уламжлал болсон энэхүү ёслол 1789 оноос эхлэлтэй. Тиймээс АНУ-ын иргэд тангараг өргөх ёслолд тун хүндэтгэлтэй хандаж оролцдог билээ.
Улиран сонгогдсон ерөнхийлөгчийн хэлэх үг дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тангараг өргөх ёслолын үеэр дуучин Бейонси Ноулз, Келли Кларксон, Жеймс Тэйлор нар Америкийн эх орны сэдэвт “My Country, “Tis of Thee”, “America the Beautiful” дуунуудаар ая дуугаа өргөж, зохиолч Ричард Бланко өөрийн гайхамшигт бүтээлүүдээсээ унших гэнэ.
Д.Идэр