
Та нэг статусаа өөрийн гишүүнчлэлтэй олон группт зэрэг хүргэхийг хүслээ гэж бодъё. Тэгвэл тус бүр дээр нь бичихийн оронд нэг үйлдлээр бүгдэд нь хүргэх нэг арга байна. Үүний тулд:



Алхам 1. http://www.hexcolor.in/tools/multipost/ хаяг руу ор.

Алхам 2. Одоо гарч ирсэн дэлгэцэн дээрх “Connect” юмуу “Login” товч дээр дар.
Ингээд ALLOW THE APP TO POST ON YOUR BEHALF гэсэн товчийг сонгоно.

Алхам 3. Дээрх үйлдлийн дараа ийм цонх дэлгэц дээр гарч ирэх бөгөөд “Your
Message” гэсэн хэсэгт статус, мэдээллээ бичээд доор нь жагсаасан байгаа
группээс аль, алинд нь хүргэхийг хүсч байгаагаа сонгоод доод талын
“Post” товч дээр дарахад таны мэдээлэл, статус хүссэн бүх группт нэгэн
зэрэг хүрэх болно. Хэрвээ та зөвхөн текст биш URL хаяг, зураг постлохыг
хүсвэл “Your message” гэсэн цонхны доор хаяг, зураг оруулах хэсэг ч бий.

Д.Идэр
Сэтгэгдэл (5)