Африкийн баруун хэсгийн орнууд НҮБ-ыг исламистуудын дайчдын эрсэг тэмцэж байгаа Малид нэн даруй тусламж үзүүлэхийг уриаллаа.
Африкийн баруун хэсгийн орнууд НҮБ-ыг исламистуудын дайчдын эрсэг тэмцэж байгаа Малид нэн даруй тусламж үзүүлэхийг уриаллаа. Энэ тухай Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нийгэмлэгийн ээлжит бус хурлаар хэлэлцжээ.
Өнгөрсөн баасан гаригт Малигийн эрх баригчдын тусламж хүссэний хариуд Францын ерөнхийлөгчийн даалгавраар Малид цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Ойрын өдрүүдэд олон улсын ажиллагаанд оролцсон баруун Африкийн орнуудын гурван мянга гаруй цэргийн албан хаагчид Малигийн нутаг дэвсгэр дээр байрлана.
Д.Идэр

















































