

12.00 цагт Онцгой байдлын аврах тусгай ангийн Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Очирбат хэвлэлийнхэнд хандлаа. Түүнийг 2012 оны есдүгээр сарын 7-нд даргынхаа тушаалаар барилга дээр ажиллаж байх үед дээрээс нь төмөр унасны улмаас эрүүл мэндээрээ хохирсныг холбогдох хүмүүс нууцалсан ажээ.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Монгол хүн Хойд туйлд” аяллынхаа талаар маргааш Спортын төв ордонд 11.00 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ.
Монголын залуу зохиолчдын холбооныхон маргааш 15.00 цагаас Ардын уран зохиолч П.Бадарчид хүндэтгэл үзүүлнэ.
09.00 цагаас УИХ-ын даргын ивээл дор Төрийн ордны хуралдааны Г танхимд “Нээлттэй эхийн программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно.