Өнөөдөр дөрвөн ажлын хэсгийн хуралдаантай. Тодруулбал, Иргэний нисэхийн
салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их
Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн
байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;• Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
• Үндэсний олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
• Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд болно.

















































