
АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Барак Обама өнөөдөр албан ёсоор тангаргаа өргөнө.

АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Барак Обама өнөөдөр албан ёсоор тангаргаа өргөнө. Обамагийн одоогийн бүрэн эрхийн хугацаа өчигдөр орон нутгийн цагаар үд дундад дууссан. Уг нь бүрэн эрхийн хугацаа дууссан өдөр тангараг өргөх ёслол болдог. Гэвч энэ удаагийн тангараг өргөх ёслол амралтын өдөр буюу ням гаригт тохиосон тул дараагийн өдөр шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Тиймээс Цагаан Ордонд болох тангараг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болох ба Монголын цагаар 16:00 цагт болно.
Сэтгэгдэл (2)