Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол
дуучин Э.Амартүвшин Испанид болж буй дэлхийн алдарт тенор “Francesc
Viсas”-ын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны хоёрдугаар байрт
шалгарчээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин Испанид болж буй дэлхийн алдарт тенор “Francesc Viсas”-ын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны хоёрдугаар байрт шалгарчээ.Энэ сарын 13-нд тус уралдааны хагас шигшээ шалгаруулалт эхэлсэн бөгөөд шилдэг 40 уран бүтээлч өрсөлдсөн. Харин финалын шатанд шилдэг 17 уран бүтээлч шалгаран үлдээд байсан юм. Уралдааны эцсийн дүнгээр Литвийн дуучин Katerina Tretyakova, польшийн дуучин Michal Jakub Partyka нар тэргүүн байр эзэлжээ. Харин МУГЖ Э.Амартүвшин дэд байрын шагналыг орос ариг хамгийн сайн дуулж тусгай байр, мөн нэмэлт шагнал гардсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (3)