
Монголын шилдэг хөвгүүдйин хамтлагийн шинэ үе болох "Камертон 2" шоу нэвтрүүлгийн ялагчид өчигдөр тодорлоо. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас эхэлсэн тус шоуны оролцогч бүр өөрийн авьяас чадвараар өнөөдрийг хүртэл өрсөлдсөн билээ. Нийт 760 гаруй оролцогчдоос тавдугаар шатанд шилдэг 16 оролцогч өрсөлдсөнөөс 624 дугаартай Б.Замбалгарав, 728 дугаартай Б.Баярмандах, 729 дугаартай Б.Оргил, 184 дугаартай Д.Зориг нар "Камертон 2" хамтлагийн шинэ гишүүд боллоо. Тэд хамгийн өндөр шагналын сан, таван жилийн продюсерийн гэрээний эзэд болж, шинэ цомог, шинэ уран бүтээлээр үзэгчидтэй уулзах юм. Тус хамтлагийн продюсерээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллах бөгөөд ирэх зургадугаар сард Сингапур улсад хоёр сар хэлний бэлтгэлд суралцаж, шинэ цомог, шинэ уран бүтээлээ хийхээр боллоо.








Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)