
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн барилгыг
оффисын зориулалтаар ашиглахаар болсныг тус эмнэлгийн эмч нар эсэргүүцэн
өлсгөлөн зарлахаар болоод буй.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн барилгыг оффисын зориулалтаар ашиглахаар болсныг тус эмнэлгийн эмч нар эсэргүүцэн өлсгөлөн зарлахаар болоод буй. Тэд өмнө нь ажил хаялт зарлан, жагсаал цуглаан зохион байгуулсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй учир тэд дараагийн алхамаа хийхэд бэлэн болоод байгаа юм. Эмч нарын өлсгөлөн өнөөдрөөс эхлэнэ хэмээн хэвлэлээр цацагдаад буй. Энэ талаар тус эмнэлгийн мэс заслын эмч Ш.Хэрлэнчимэгээс тодрууллаа.
-Эмч нарын өлсгөлөн өнөөдрөөс эхлэх үү? -Эмч нар өлсгөлөн зарлахад бэлэн болсон. Бэлтгэл ажил ч дууссан. Хамгийн гол нь зөвшөөрөл ирэхийг хүлээж байна.
-Юуны зөвшөөрөл? -Өлсгөлөн зарлах газрын зөвшөөрөл.
-Та бүхнийг МАХН-ын байранд ээжүүдтэй хамт өлсгөлөн зарлана гэсэн?-Тийм зүйл байхгүй.
-Тэгээд хаана зарлах юм бол?
-Тусгаар тогтнолын талбайд зарлахаар зөвшөөрлөө явуулсан. Хариу ирвэл шууд эхэлнэ гэлээ.
Эхний ээлжинд 30 эмч нойтон өлсгөлөн зарлах юм. Тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцор, мөн эмнэлгийн байрыг эмнэлэг чигээр нь үлдээ гэсэн хоёр шаардлага тавин өлсгөлөн зарлах билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (11)