
УИХ-ын дарга З.Энхболд төрийн байгууллагуудыг оюуны өмчийн эрх нь хамгаалагдсан програм хангамж хэрэглэхийг уриалсан билээ. Энэ дагуу өнөөдөр Улсын Их Хурлын даргын ивээл дор "Нээлттэй эхийн программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Яг одоо Монгол Улсад нээлттэй эхийг хөгжүүлсэн туршлагууд,
нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлсэн бусад орнуудын туршлага,
нээлттэй эхийн стандарт зэрэг сэдвээр хэлэлцэж байна. Монгол улсад "Нээлттэй эхийн системийг ашиглах чадварын стандарт"-тай бөгөөд үүнийг өнгөрсөн онд баталжээ.
Хэлэлцүүлгийн үеэр "Монгол Улсад нээлттэй эхийг хөгжүүлсэн туршлагууд",
"Нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлсэн бусад орнуудын туршлага",
"Нээлттэй эхийн стандарт", " Улсын Их Хурал, түүний Тамгын газарт
нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлэх арга зам, шийдэл",
"Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь" зэрэг сэдэвтэй илтгэлүүдийг тавьж байна.
Мөн Улсын Их
Хурал, түүний Тамгын газарт нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлэх
арга зам, шийдэл, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь зэрэг сэдвээр
хэлэлцүүлэг үргэлжлэх аж.