Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Дундговь, Хэнтий, Архангай, Төв зэрэг аймагт нөөцийн махны 80 хувийг орон нутагт бэлтгэх ажлыг зохион байгуулан нийт 8294.5 тн мах бэлтгэжээ.Мөн улсын болон орон нутгийн чанартай зам, давааны цас арилгахад шаардагдах 219 сая төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 166 дугаар тогтоолоор зам даваа хаагдсан аймаг, орон нутгийн “АЗЗА” ХХК-иудад санхүүжилтыг олгуулсан аж.

















































