Өнөөдөр Францын Canal France International (CFI) байгууллагын төлөөлөгч, багш нар Монголд цахим сэтгүүл зүйн сургалт зохион байгуулж байна. Уг сургалтыг Мэдээллийн сайтуудын ассоциаци хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 25-н хүртэл таван өдөр үргэлжлэх юм. Энэ үеэр цахим сэтгүүл зүйн онцлог, Европын мэдээллийн цахим сайтуудын 2013 оны хандлага, нийгмийн сайтуудыг хэрхэн ашиглах, сонгуулийн үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллах талаар өргөн сэдвээр сургалт явуулах юм. Сэтгүүлчдэд сургалт явуулж буй CFIбайгууллага нь тодорхой хугацааны турш хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоотой ажиллаж, тэдгээрийн үйл ажиллагааг чиглүүлэн
сайжруулж, мэргэшүүлж хянадаг байна. CFI нь 24 жилийн байгуулагдсан бөгөөд Африк, Ази, Дундад тэнгис, Балкан болон Кавказын орнуудыг хариуцдаг олон улсын хэвлэл мэдээллийн хамт ажиллагааны агентлаг юм. Францын телевизүүдийн холбооны гишүүн бөгөөд францын гадаад хэргийн яамнаас санхүүждэг аж.

















































