"Дэлхийн мисс-2010" гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байсан мисс А.Сарнай тун удахгүй Нью-Йоркийн загварын долоо хоногт Монгол улсаа төлөөлж оролцохоор болжээ. Тодруулбал, ирэх сард дизайнер Катя буюу Г.Золцэцэг Нью-Йоркийн загварын долоо хоногт "Katya.zol" монгол брэнд загвараараа оролцох юм. Гэвч уг загварын долоо хоногт оролцох баг бүрэлдэхүүн хөрөнгө мөнгөний асуудалтай учраас АНУ-ын Канабасс хотын их сургуульд Экологи, байгаль хамгааллын чиглэлээр суралцдаг А.Сарнайг загвар өмсөгчөөрөө сонгож, загвараа өмсүүлэхээр болсон гэнэ. Гэхдээ дизайнер Катяг ССАЖЯ-аас ивээн тэтгэж дэмжиж байгаа аж. Монголоос дизайнеруудын баг бүрэлдэхүүн оролцоно.
















































