
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 21 кабелийн телевизид шаардлага хүргүүлж, зөрчлөө арилгахгүй бол хаах хүртэлх арга хэмжээ авахаар болсон. Телевизүүд гуравдугаар сарын нэгнээс өмнө шаардлагыг биелүүлэхээр болоод байгаа. Тэгвэл уг шаардлагад хэтэрхий их цус асгаруулсан аллага хядлага харуулсан эсвэл садар самууныг сурталчилсан, ил тод үзүүлдэг киног гаргахгүй байх заалт оруулжээ. Мөн нэвтрүүлэг, киноны дундуур урсдаг зар, тв-чат явуулахыг хориглосон байна. Энэ шаардлагыг олонхи кабелийн телевизүүд биелүүлэхээр зөвшөөрсөн байна.
Хүүхдийн хүмүүжилд алан хядлага, садар самуун сурталчилсан кино нь сөргөөр нөлөөлж байгаа гэсэн гомдол олон гардаг ч телевизүүд нэвтрүүлсээр байгаа билээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (10)