Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт, хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийсэн мэдээллээр авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй азотын давхар исэл 3.2%-иар өссөн үзүүлэлттэй байгааг онцлолж байгаа юм. Тиймээс агаарыг бохирдуулагч бас нэг эх үүсвэр болох авто машины утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Агаарын чанарын албанаас шинэ туршилтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах зориулалттай төрөл бүрийн бүтээгдэхүүн, шүүлтүүр /filter/ тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, нийлүүдэг аж ахуйн нэгж, иргэдийн дунд нээлттэй уралдаан зарлаж, тухайн санал болгож байгаа бүтээгдэхүүний үзүүлэлтийг үндэслэн тээврийн хэрэгсэлд суурилуулан турших юм байна. Гэхдээ зөвхөн уралдаанд ирсэн материалуудаас шалгарсаныг нь туршилтанд хамруулна гэж уралдааны журманд тусгажээ. Энэ ажилд оролцох, бүтээгдэхүүнээ турших хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд 2013 оны хоёрдугаар сарын 15- ний дотор Нийслэлийн Агаарын чанарын албанд ирж бүртгүүлэх буюу уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 11-318551, 11-314876 утсаар холбогдож авч болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















































Сэтгэгдэл (2)