Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Жем интернэшнл"
ХХК-ыг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдад хандан "Тусгай зөвшөөрөл
түтгэлзүүлэх тухай" дүгнэлт гарган хүргүүлсэн тухайгаа мэдэгдээд байсан.
Тэгвэл "Жем интернэшнл" ХХК энэхүү дүгнэлтийг няцааж хэвлэлийнхэнд хүртэл хандсан. Гэсэн ч зар сурталчилгааны тухай хуулийг удаа дараа зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр архины зар сурталчилгааг түгээсэн “Жем Интернэшнл” ХХК-ийн архины үйлдвэрийг хоёр сарын хугацаатайгаар өнөөдөр лацдасан байна. Тус байгууллагын тусгай зөвшөөрлийг ийнхүү хоёр сарын хугацаатай түр түтгэлзүүлсэн бөгөөд тэд энэ хугацаанд гаргасан зөрчил дутагдалаа арилгах үүрэгтэй юм.Тодруулбал, ШӨХТГ-аас доорх дүгнэлтийг "Жем интернэшнл"ХХК-д өгөөд байсан юм. Үүнд "2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр "ТВ7" телевизээр гарсан "Үлгэрийн хайр" нэртэй уран сайхны киноны дундуур "Алтан буудай", "Тэргүүн", "Gold chinggis". "Platinum chingiss" архины сурталчилгааг түгээж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчлөө. Иймд өрсөлдөөнд харшилсан удаа дараагийн хууль бус үйлдэлд нь "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 16.1.2, "Зар сурталчилгааны тухай" хуулийн 24.3.4 дэх заалтыг баримтлан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 2 сар түтгэлзүүлэх саналтай гэсэн дүгнэлт гаргав." гэжээ. Гэсэн ч тэд тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар ийн хоёр сарын эрхээ хаалгаж, лацдуулах хүртэл арга хэмжээ авахууллаа.
Д.Ундрах 24tsag.mn

















































