Сүүлийн жилүүдэд агаар, хөрсний бохирдол, бусад хүчин зүйлээс болж
дутуу төрөлт ихэсч байна. Амьсгалын хямралын хам шинжээс болж дутуу
төрсөн нярай хүүхдүүд эндэх явдал их байдаг.
Сүүлийн жилүүдэд агаар, хөрсний бохирдол, бусад хүчин зүйлээс болж дутуу төрөлт ихэсч байна. Амьсгалын хямралын хам шинжээс болж дутуу төрсөн нярай хүүхдүүд эндэх явдал их байдаг. Учир нь амьсгал хямралын хам шинжийн гол эмчилгээ болсон Сурфактант буюу Курософийг манай улсад хийдэггүй ажээ.Зөвхөн амьсгалыг дэмжих, удирдах замаар эмчилдэг байна. Тиймээс Монгол эмимпэкс концерн дутуу нярай хүүхдэд эмчилгээнд нэн шаардлагатай эм Куросорфийг Монгол улсад нэвтрүүлэх талаар Австри улсын Чейси компанид санал тавьж оруулж ирсэн аж. Тиймээс Хорват улсын Хүүхдийн Эмнэлгийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Сплитын Анагаах Ухааны Их Сургуулийн Эмнэлгийн Хүүхдийн Сэхээн Амьдруулах Тасгийн эрхлэгч доктор, профессор Юлие Местровик манай улсад ирж сургалт явуулсан байна. Мөн Монгол эмимпекс концерн нь 22 сая төгрөгний 15ширхэг Куросорф болон цагаан мөгөөрсөн хоолойд энэ эм бэлдмэлийг хийхэд зориулсан эмнэлгийн хэрэгслийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд бэлэглэжээ.Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (1)