Ираны нийслэл Тегеран хотын төвд дөнгөж нар мандаж байхад 300 гаруй хүн хоёр хэрэгтэнг хэрхэн дүүжлэн хороохыг харахаар 300 гаруй хүн цугласан байжээ. 15 футийн өндөрт хэрэгтнүүдийн хүзүүнд олс уян зогсоосон байсан нь тэдний үхлийг цугласан олонд харуулах зорилготой байсан аж. Өчигдөр Тегеран хотод 23 настай Alireza Mafiha, 20 настай Ali
Sarvari нарыг гэр бүл, найз нөхөд болон бусад 300 орчим хүний нүдэнд дээр цаазалсан байна. Тэд нэгэн иргэнийг дээрэмдэхдээ нурууг нь хугалж, цүнхийг нь авч зугтжээ. Хохирогчийн цүнхэнд 20 доллартай тэнцэх мөнгөн дэвсгэрт байсан гэж nytimes.com мэдээлэв.Шүүхээр буруутай гэж үзсэн этгээдийг олон нийтийн өмнө цаазлах энэ мэт явдал Иранд цөөнгүй гардаг ч Тегеранд бол ховор үзэгдэл аж. Ингэх болсон нь сүүлийн үед Ираны нийслэлд залуучууд дээрэм хийх нь ихэссэн аж. Цагдаагийн газраас үүнийг ажилгүйдэл, эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж Засгийн газартаа ханддаг ч энэ үр дүнд хүрдэггүй байна. Тиймээс иргэдийг өөрсдөө гэмт хэрэг хийхээс сэргийлж, ийнхүү анхааруулсан байна. Гэтэл цаазын ялыг гүйцэтгэх үер нэгэн эр эхнэртээ илүү тод харагдах газар очий гэж шивнэж байхыг орон нутгийн телевизийн зураглаач бичиж авчээ. Энэ нь олон нийтийн газар цаазын ял гүйцэтгэх нь иргэдийг жигшээх биш харин ч ийм үйл явдалд дасгаж, хэрцгий шинжтэй болгох магадлалтайг харуулж байна гэж хүний эрхийн байгууллагууд хурцаар шүүмжилж байна.
Т.Гэрэл


















































Сэтгэгдэл (5)